Доктор Ундрах ХХК — Dr.Undraa Salon & Meditation Center
Бидний тухай
Гоо сайхан, эрүүл арьс, дотоод амар амгалангийн цогц
Доктор Ундрах ХХК нь гоо сайхан, арьс арчилгаа, мэргэжлийн үйлчилгээ, бүтээгдэхүүн үйлдвэрлэл болон хувь хүний хөгжлийг нэг дор хослуулан хөгжүүлж буй компани юм.
Бид хүний гоо сайхныг зөвхөн гадаад төрхөөр бус, эрүүл арьс, өөртөө итгэх итгэл, дотоод амар амгалангийн цогц гэж хардаг.
Энэхүү үзэл баримтлалын хүрээнд гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс гадна Dr.Undraa Salon & Meditation Center-ээр дамжуулан мэргэжлийн арьс гоо заслын үйлчилгээ, зөвлөгөө, сургалт болон бясалгал, хувь хүний хөгжлийн үйл ажиллагааг хүргэн ажиллаж байна.

Ганхуяг Ундрах
Гүйцэтгэх захирал, Доктор Ундрах ХХК
Бидний түүх “Гоо сайхан гэдэг зөвхөн харагдах байдал биш” гэсэн итгэл үнэмшлээс эхэлсэн.
Арьсны эрүүл мэнд, мэргэжлийн гоо заслын үйлчилгээ, чанартай бүтээгдэхүүнээс гадна хүний сэтгэлзүйн тайван байдал, өөрийгөө хайрлах хандлага нь жинхэнэ гоо сайхны чухал хэсэг гэж бид үздэг.
Тиймээс бид гоо сайхны салон гэсэн уламжлалт ойлголтоос илүү өргөн хүрээнд, гоо сайхан ба дотоод тэнцвэрийг нэг дор мэдрүүлэх орчин бүрдүүлэхийг зорин ажиллаж байна.
Бидний үйл ажиллагаа
Бид юу хийдэг вэ
Гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрлэл
Арьсны хэрэгцээнд чиглэсэн, чанар болон үр дүнг эрхэмлэсэн гоо сайхны бүтээгдэхүүн хөгжүүлэн үйлдвэрлэнэ.
Арьс гоо заслын мэргэжлийн үйлчилгээ
Арьсны оношилгоо, зөвлөгөөнд үндэслэн үйлчлүүлэгч бүрийн арьсны онцлогт тохирсон арчилгаа, эмчилгээний төлөвлөгөөг санал болгоно.
Орчин үеийн технологи
Арьс арчилгаа, гоо заслын үйлчилгээнд шинэ технологи, аргачлалыг судлан нэвтрүүлэхийг зорьдог.
Сургалт, боловсрол
Гоо сайхан, арьс арчилгаа, мэргэжлийн хөгжил болон хувь хүний хөгжил бясалгалын чиглэлээр мэдлэг, туршлагаа хуваалцана.
Meditation & Self-care
Өөрийгөө сонсох, өөртөө цаг гаргах, стрессээ зөв удирдах, дотоод тэнцвэрээ хадгалахад чиглэсэн бясалгал болон хөгжлийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ.
Таны арьсанд тохирсон арчилгааг хамтдаа төлөвлөе
Холбогдох →Бидний эрхэм зорилго
Шинжлэх ухаанч мэдлэг, мэргэжлийн үйлчилгээ, чанартай бүтээгдэхүүн болон дотоод хөгжлийг хослуулан хүн бүрийн гоо сайхан, өөртөө итгэх итгэл, амьдралын чанарт эерэг өөрчлөлт бий болгох.
Бидний алсын хараа
Монголын гоо сайхан, арьс арчилгааны салбарт үндэсний үйлдвэрлэл, мэргэжлийн үйлчилгээ, инновацлаг технологи, боловсрол болон дотоод хөгжлийг хослуулсан үнэ цэнтэй брэнд болон хөгжих.
Бидний үнэт зүйл
Бидний баримталдаг зарчим
Мэргэжлийн ёс зүй
Үйлчлүүлэгчийн эрх ашиг, аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавина.
Чанар
Бүтээгдэхүүнээс үйлчилгээ хүртэл бүх шатанд чанарыг эрхэмлэнэ.
Хариуцлага
Хэрэглэгчийн итгэлийг хамгийн үнэ цэнтэй хөрөнгө гэж үзнэ.
Инноваци
Шинэ мэдлэг, технологийг тасралтгүй судалж, хөгжүүлнэ.
Хүн төвтэй үйлчилгээ
Хүн бүрийн хэрэгцээ, онцлогийг хүндэтгэнэ.
Тасралтгүй хөгжил
Өнөөдрийн амжилтаар хязгаарлагдахгүй, үргэлж суралцаж, сайжирна.
Яагаад биднийг сонгох вэ?
Бид зөвхөн гоо сайхны үйлчилгээ үзүүлэхийг зорьдоггүй.
Бид дараах цогц хандлагыг эрхэмлэдэг.
Мөн хүний гадаад гоо сайхныг дотоод тайван байдалтай нь хослуулснаараа Dr.Undraa Salon & Meditation Center өөрийн гэсэн онцлог, үнэ цэнийг бий болгож байна.
- Алхам 1
Оношилгоо
- Алхам 2
Зөвлөгөө
- Алхам 3
Тохирсон арчилгаа, үйлчилгээ
- Алхам 4
Гэрийн арчилгаа
- Алхам 5
Үр дүнгийн хяналт
Бидний философи
“Гоо үзэсгэлэн дотоод амар амгалантай учрах газар”
Бид таны арьсыг арчлахаас гадна өөртөө цаг гаргаж, өөрийгөө хайрлаж, өөртөө итгэлтэй байх тэр мэдрэмжийг хамтдаа бүтээхийг хүсдэг.
Үйлчлүүлэгчдийн сэтгэгдэл
Үйлчилгээнийхээ талаар ойлгомжтой тайлбарлаж, үйлчлүүлэгчтэйгээ сэтгэл зүрхээрээ ярилцаж, хэрэгцээ, сэтгэл зүйг нь ойлгон чин сэтгэлээсээ ханддаг нь үнэхээр мундаг санагдсан.

Загдаа Алтанцэцэг
Мора ЖИ АЙ ГРУПП ХХК
Үүдэл эсийн үйлчилгээ үнэхээр сайхан сэтгэгдэлтэй үлдсэн шүү. Ундраа эмч өөриймсөг, халуун дулаанаар бүх зүйлээ ойлгомжтой тайлбарлаж, хэрэгтэй зөвлөгөөг маш гоё өгсөн. Өөрийгөө их л сайхнаар мэдэрсэн. Эелдэг, сэтгэл гаргаж хандсанд баярлалаа 🤍

Баяр Туул
Сити вайд проперти ХХК
Ер нь янзын гоё санагдсан. Надад бол их таараад байсан шүү. 😄 Би чинь их барзгар нүүртэй хүн л дээ, гэтэл их гоё толийгоод байгаа юм шиг санагдсан.

Өлзийхутаг Нямсүрэн
Гурван Эрдэнэ Групп
- Утас
- 8801 9575
- Хаяг
- ХУД, 3-р хороо, Soyol Wellness Center-ийн эсрэг талд Cozy Apartment-ын 2-р давхарт
